Андеррайтинг

Андеррайтингийн үйл ажиллагааны хүрээнд үндэсний аж ахуй нэгжүүдэд дотоодын болон гадаадын хөрөнгийн зах зээл дээр үнэт цаас гаргах, санхүүжилт татах үйл ажиллагааг зохион байгуулж хамтран ажиллана.

Хувьцааны санхүүжилт

  • Үнэт цаасыг анх удаа олон нийтэд санал болгох (IPO)
  • Нэмэлт хувьцаа гаргах
  • Хаалттай хүрээнд үнэт цаасыг санал болгох

Өрийн санхүүжилт

  • Компанийн бонд /Нээлттэй, Хаалттай/
  • Хөрвөх бонд /Хувьцаа/ болон Хоёрдогч өглөг
  • Зээл болон зээлийн шугам
  • Төслийн санхүүжилт
  • Өрийн бусад хэрэгсэл

Бид харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад тулгуурласан санхүүгийн иж бүрэн, сэтгэл ханамжтай үйлчилгээг хүргэх зорилгын хүрээнд Хөрөнгө оруулалтын банкны бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож байна.

Бид харилцагчийн бизнесийн үе шат тус бүрт нийцсэн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн оновчтой шийдлийг санал болгохоос гадна санхүүгийн иж бүрэн зөвлөгөө, мэдээлэл өгөх замаар урт хугацааны найдвартай түншлэлийн харьцааг бий болгон хамтран ажиллана.