Аккредитивийн давуу талууд

Импортын аккредитивийг ашиглан гадаадаас бараа бүтээгдэхүүн импортлогчид тулгардаг экспортлогчийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх эрсдэл, импортлогч төлбөрийг гүйцэтгэх эрсдэлүүдийг бууруулах боломж бүрдэнэ. Экспортлогч аккредитивт заасан нөхцөлүүдийг бүрэн биелүүлснээр төлбөрийг хүлээн авах тул импортлогч санаа амар байж, бизнесээ эрсдэлээс хамгаалж чадна.

Аккредитив нээлгэснээр импортлогчид үүсэх давуу талууд:

  • Импортлогч барааны тээвэрлэлт, ачилтын хугацааг хянаж чадсанаар бизнесээ төлөвлөсний дагуу хэрэгжүүлэх;
  • Бараа бүтээгдэхүүн тавьсан шаардлагын дагуу, тохирсон газар, хугацаанд хүргэгдэх эсэхэд импортлогч итгэлтэй байx;
  • Импортын аккредитив нь импортлогчийн төлбөрийн чадвартайг нотолж, импортолсон бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлөх баталгаа болно;
  • Экспортлогчтой илүү таатай үнийн нөхцөл дээр тохиролцох мөн барааны төлбөрийг хойшлуулaх боломжтой;
  • Урьдчилгаа төлбөрийг багасгах эсвэл урьдчилгаа төлөхгүйгээр гадаад худалдаа хийх;
  • Аккредитивт заасан нөхцөл, болзлын дагуу шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүний бичиг баримт ирүүлсэн тохиолдолд импортлогч нь төлбөр төлөхөөс татгалзах эрхтэй;
  • Олон улсын худалдааны ICC-UCP 600 стандарт, дүрмийг мөрдөх тул эрх зүйн эрсдэл бага.

Экспортлогч гадаад түнштэй худалдаа хийхэд, ихэнхдээ шинэ худалдан авагчийн хувьд өндөр эрсдэлтэй байх тохиолдол бий болдог. Экспортын аккредитивийн тусламжтайгаар, хоёр тал урьдчилан тохиролцсон нөхцөлүүд биелэгдсэн үед ачуулсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг хүлээж авах баталгааг экспортлогчид бүрдүүлж өгдөг давуу талтай.

Аккредитив нээлгэснээр экспортлогчид үүсэх давуу талууд:

  • Экспортлогч нь аккредитивт тохиролцсон нөхцөлүүдийг хангасан бичиг баримтуудыг бүрдүүлсэнээр бараа, бүтээгдэхүүний төлбөрийг баталгаатай хүлээн авах;
  • Импортлогч захиалгыг цуцлах эсвэл өөрчлөх тохиолдолд экспортлогчид үүсэх бэлтгэн нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулах;
  • Экспортлогч нь бараа бүтээгдэхүүн ачигдсанаас хойш төлбөр хүлээн авах хүртэлх хугацаанд банкнаас санхүүжилт авах боломжтой (ялангуяа, хойшлуулсан төлбөрийн нөхцөлтэй үед);
  • Төлбөр хийгдэх огноо тодорхой тул экспортлогч өөрийн мөнгөн урсгалыг үр ашигтайгаар удирдах боломжтой;
  • Экспортлогч нь худалдааны бичиг баримтыг аккредитивийн нөхцөлийн дагуу бүрдүүлж хүлээлгэн өгсөнөөр импортлогч бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлөхөөс татгалзах боломжгүй;
  • Олон улсын худалдааны ICC-UCP стандарт, дүрмийг мөрдөх тул эрх зүйн эрсдэл бага