Баталгааны давуу талууд

Баталгаа ашигласнаар үүсэх давуу талууд:

  • Банкны баталгаа нь илүү уян хатан, бизнесийн өргөн хүрээг хамарч, захиалагч (хүлээн авагч) талыг болзошгүй эрсдэлээс хамгаална;
  • Гүйцэтгэгч (баталгаа гаргуулагч) нь гэрээнд заасан нөхцөлийг биелүүлээгүй тохиолдолд захиалагчид (хүлээн авагч)  мөнгөн баталгааг гаргаж өгдөг онцлогтой;
  • Түншүүдийн бизнесээ олон улсын түвшинд өргөжүүлж хоорондын итгэлцлийг бэхжүүлэх боломж бүрдүүлнэ;
  • Баталгаа нь буцаан үл дуудах нөхцөлтэй байдаг ба аль нэг талын зөвшөөрөлгүйгээр өөрчлөлт оруулах эсвэл хүчингүй болгох боломжгүй тул бүх талуудын эрх ашгийг хамгаалдаг;
  • Гүцэтгэгч захиалагчид урьдчилгаа төлбөр төлөлгүйгээр эргэлтийн хөрөнгөө үр ашигтайгаар удирдах боломжтой байдаг;
  • Олон улсын худалдааны ICC байгууллагын стандарт, дүрмийг мөрдөх тул эрх зүйн эрсдэл бага