Эрхэм харилцагч таны өөрт байгаа алтаа худалдах шаардлагагүйгээр эргэлтэнд оруулж бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, санхүүгийн хэрэгцээгээ шийдэхэд зориулсан зээл юм. Бүрдүүлэх баримт цөөн, ажлын 1-4 цагт багтаан мөнгөн хөрөнгийн хэрэгцээг хангах боломжтойгоороо онцлогтой.
Давуу тал:
- Уян хатан, таатай нөхцөлтэй.
Бүтээгдэхүүний нөхцөл:
Алт барьцаалсан зээл | Сорьц тогтоолгосон алтан гулдмай барьцаалсан зээл | Сорьц тогтоолгоогүй алтан гулдмай барьцаалсан зээл | Сорьц тогтоолгохгүйгээр барьцаалах алтын зээл |
---|---|---|---|
Хугацаа | 12 сар хүртэл | 6 сар хүртэл | 3 сар хүртэл |
Зээлийн хэмжээ | Цэвэр жин*Алтны сорьц*Алтны Монголбанкны ханш*(100%-Татвар)*90% буюу өөрийн хөрөнгийн 20% хүртэл | Цэвэр жин*Алтны сорьц*Алтны Монголбанкны ханш*(100%-Татвар)*80% буюу өөрийн хөрөнгийн 20% хүртэл | Бохир жин* Алтны сорьц /алт олборлохоос өмнө дээж авч нөөцийн дүгнэлтээр гарсан сорьцын доод хэмжээгээр/*(100%-Татвар)*60% буюу өөрийн хөрөнгийн 20% хүртэл |
Төгрөгийн зээлийн хүү /сарын/ | 1.6%-1.2% | 1.7%-1.2% | 1.8%-1.2% |
Төгрөгийн зээлийн хүү /жилийн/ | 19.2%-14.4% | 20.4%-14.4% | 21.6%-14.4% |
Ам.долларын зээлийн хүү /сарын/ | 1.5%-0.85% | 1.6%-0.85% | 1.6%-0.85% |
Ам.долларын зээлийн хүү /жилийн/ | 18.0%-10.2% | 19.2%-10.2% | 19.2%-10.2% |
Еврогийн зээлийн хүү /сарын/ | 1.5%-1.0% | 1.6%-1.0% | 1.6%-1.0% |
Еврогийн зээлийн хүү /жилийн/ | 18.0%-12.0% | 19.2%-12.0% | 19.2%-12.0% |
Юаний зээлийн хүү/сарын/ | 1.5%-1.0% | 1.6%-1.0% | 1.6%-1.0% |
Юаний зээлийн хүү/жилийн/ | 18.0%-12.0% | 19.2%-12.0% | 19.2%-12.0% |
Иений зээлийн хүү/сарын/ | 1.0%-0.6% | 1.1%-0.6% | 1.2%-0.6% |
Иений зээлийн хүү/жилийн/ | 12.0%-7.2% | 13.2%-7.2% | 14.4%-7.2% |
Үйлчилгээний шимтгэл | Шимтгэлгүй | ||
Өргөдлийн хураамж | 30,000 төгрөг | ||
Барьцаа | Биет алт | ||
Барьцааны алтан гулдмайд тавигдах Шаардлага | Үнэт металлын сорьцын итгэмжлэгдсэн лабораторийн (ҮМСИЛ) сорилтын дүнгээр алт болон мөнгөний сорьцыг тодорхойлсон баримттай алтан гулдмай | Үнэт металлын сорьцын итгэмжлэгдсэн лабораторид (ҮМСИЛ) сорьц тогтоолгохоор тушааж, үнэт металл хайлсан тухай акттай, сорилтын дүн гараагүй алтан гулдмай | Алтны ордын нөөцийн тайланг гаргуулсан байх, тайланд алтны агууламж хэмжээг илэрхийлсэн сорьцын дүгнэлттэй байх |
Бүрдүүлэх материал:
- Зээл хүссэн албан бичиг
- Компанийн эрх бүхий албан тушаалтны алт барьцаалахыг зөвшөөрсөн тухай зөвшөөрөл
- Аж ахуй нэгжийн гэрчилгээ, дүрмийн хуулбар нотариатаар баталгаажуулсан байх
- Зээлдэгчийн зөвшөөрөл
- Аж ахуй нэгж, захирал, санхүү хариуцсан ажилтны анкет
- ҮМСИЛ-аас сорилын дүн хүлээн авч болох тухай банкны ажилтанд өгсөн итгэмжлэл /Сорьц тогтоогдоогүйн хувьд/
Бүрдүүлэх баримтын жагсаалт болон зээл хүсэгчийн анкетыг энд дарж татаж авна уу