Үл хөдлөх хөрөнгө, үнэ бүхий зүйлсийг худалдах худалдан авах, өмчлөх эрх шилжүүлэх гэх мэт өмчийн харилцааг зохицуулах нэг хэлбэр бол Эскроу дансны үйлчилгээ юм. Иргэд, аж ахуйн нэгжүүдийн хоёр талын эрх шилжүүлэхтэй холбоотойгоор үүсдэг зах зээлийн харилцаа, аливаа гэрээ хэлэлцээрийн үүргийн биелэлтийг хангах, үүсч болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор гэрээнд оролцогч талуудын мөнгөн хөрөнгийг банкинд түр хугацаагаар байршуулан, гэрээний үүрэг биелэгдсэн тохиолдолд, Банк хадгалагдсан мөнгөн хөрөнгийг холбогдох этгээдэд нь шилжүүлэх үүргийг гүйцэтгэдэг санхүүгийн найдвартай үйлчилгээ юм.
Давуу тал:
- Бизнесийн харилцааг хөгжvvлэх
- Хоёр талын бизнесийн итгэлцлийг баталгаажуулах
- Худалдан авах, худалдах хэлцлийн үед төлбөрөө дундын дансанд байршуулснаар хоёр тал гарч болзошгүй эрсдэлээс хамгаалах
- Зөвхөн гэрээнд заасан нөхцөлөөр талууд хамт байж зарлагын гүйлгээ хийх
Бүтээгдэхүүний нөхцөл:
Нөхцөл | Шимтгэл хураамж | ||||
---|---|---|---|---|---|
Валют | Төгрөг | Ам.доллар | Евро | Юань | Иен |
Орон сууц худалдах, худалдан авах гэрээний хувьд: | |||||
Худалдагч тал | 20,000 төгрөг | 10 ам.доллар | 10 евро | 70 юань | 1,000 иен |
Худалдан авагч тал | 20,000 төгрөг | 10 ам.доллар | 10 евро | 70 юань | 1,000 иен |
Бусад гэрээний хувьд: | |||||
Төлбөр авагч тал | 0.1% | 0.1% | 0.1% | 0.1% | 0.1% |
100,000 хүртэлх төгрөг | 100,000 хүртэлх төгрөгтэй тэнцэх валют | ||||
Төлбөр хариуцагч тал | 0.1% | 0.1% | 0.1% | 0.1% | 0.1% |
100,000 хүртэлх төгрөг | 100,000 хүртэлх төгрөгтэй тэнцэх валют |
Бүрдүүлэх материал:
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний хүсэлт /энд дарж татаж авна уу/;
- Монгол улсын иргэн бол Иргэний үнэмлэх;
- Гадаадын иргэн бол гадаад паспорт болон монгол улсад оршин суух үнэмлэх