Хятад хамтын ажиллагааны газар нь банкны гадаад харилцаа, тэр тусмаа БНХАУ-ын аж ахуй нэгж, иргэдтэй үүсэх харилцааг хөгжүүлэх, хоёр улсын хоорондох бизнес түншлэлд харилцан ашигтай санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлэн, олон улсын стандартад нийцсэн цогц санхүүгийн үйлчилгээ үзүүлэх зорилготой байгууллагдсан билээ.
Бид харилцагчиддаа олон улсад бизнесээ тэлэхэд нь тэр дундаа БНХАУ-тай гадаад худалдаа эрхлэхэд дараах үйлчилгээг санал болгож байна
- Хөрөнгө оруулалтыг дэмжих
- Санхүүгийн зөвлөгөө өгөх
- Санхүүгийн эрсдлийг бууруулах
- Мөнгөн хөрөнгийг удирдах
Монгол улсад ажиллаж, амьдарч буй хятад иргэдийн банкны үйлчилгээний асуудлыг шийдэх, зөвлөгөө өгөх болон монгол улсын эдийн засгийн байдал болон санхүүгийн мэдээ мэдээллээр тогтмол хангах мөн аж ахуйн нэгжүүдэд Монгол улсад үйл ажиллагаа явуулахад шаардлагатай заавар зөвлөгөө өгөн банкны бүх төрлийн үйлчилээг монгол, хятад хэл дээр хүргэхээр ажиллаж байна.
Тээвэр хөгжлийн банк нь Монгол-Хятадыг холбох санхүүгийн гүүр болж хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэхэд хувь нэмэрээ оруулах болно.