Инкассын давуу талууд

Инкассын үйлчилгээг ашигласнаар үүсэх давуу талууд: 

  • Инкассын үйлчилгээ нь гадаад худалдаа эрхэлж буй харилцагчдад зориулсан харьцангуй хялбар, өртөг багатай, хурдан шуурхай банкны үйлчилгээний нэг юм;
  • Худалдааны түүхэн харилцаатай түншүүдийн цаашдын итгэлцэл, тогтвортой харилцааны хөшүүргийг нэмэгдүүлдэг;
  • Инкасс векселийн тусламжтайгаар  импортлогч экспортлогчид ачуулсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг тодорхой хугацаагаар хойшлуулах боломжтой;
  • Шууд төлбөрийн нөхцөлтэй инкассын үйлчилгээгээр импортлогч төлбөрийг шилжүүлсэний дараа экпортлогч бараа, бүтээгдэхүүн нийлүүлэлттэй холбоотой бичиг баримтыг импортлогчид хүлээлгэн өгсөнөөр  төлбөрийг түргэн шуурхай хүлээн авах боломжтой;
  • Барааны бичиг баримт нь импортлогчийн төлбөрийн үүргээ биелүүлэх хөшүүрэг болдог тул нээлттэй дансны үйлчилгээтэй харьцуулахад давуу талтай;
  • Хоёр талд үүсч болзошгүй эрсдэлийг бууруулахын тулд, талууд уян хатан, холимог төлбөрийн нөхцөл дээр тохиролцох боломжтой;
  • Олон улсын худалдааны ICC байгууллагын стандарт, дүрмийг мөрдөх тул эрх зүйн эрсдэл бага.