Импортлогчийн зүгээс тохиролцсон нөхцөлийн дагуу чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь хүлээн авах, харин экспортлогч борлуулсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг хурдан, найдвартай хүлээн авах нь худалдааны нэн тэргүүний зорилго байдаг билээ.Манай банкны мэргэшсэн хамт олон энэхүү зорилгын хүрээнд худалдааны түншүүдийн бизнесийн хэрэгцээнд тохирсон худалдааны санхүүжилтийн цогц үйлчилгээг санал болгож байна.
