Банкны баталгаа
Банкны баталгаа нь бараа бүтээгдэхүүн худалдах/худалдан авах, үйлчилгээ үзүүлэхээр талуудын байгуулсан гэрээний хүрээнд гэрээний үүрэг биелэгдээгүйгээс учирч болзошгүй аливаа санхүүгийн хохирлоос харилцагчийг хамгаалах санхүүгийн хэрэгсэл юм. Бизнесийг дэмжиж, болзошгүй эрсдэлээс хоёр талыг хамгаалах зорилгоор, Тээвэр хөгжлийн банк таны бизнест зориулсан банкны баталгааны үйлчилгээг санал болгохоос гадна бизнесийн хэрэгцээ, зорилгод нийцсэн үйлчилгээг найдвартай хүргэн ажиллаж байна.
Бид таны бизнес, үйл ажиллагаанд нийцсэн дараах түгээмэл баталгааны бүтээгдэхүүнийг тохируулж, хослуулах замаар санал болгох боломжтой:
- Tөлбөрийн баталгаа
- Tендерийн баталгаа
- Урьдчилгаа төлбөрийн баталгаа
- Гүйцэтгэлийн баталгаа
- Баталгаат хугацааны баталгаа