Нэмэлт мэдээлэл

Инкасс

Инкассын үйлчилгээг үзүүлэх үед банк төлбөр шилжүүлэх мөн бараа бүтээгдэхүүний бичиг баримтыг солилцох зорилготой зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг тул аль нэг тал үүргээ биелүүлээгүй тохиолдолд аливаа төлбөрийн үүрэг хүлээдэггүй. Банк нь Олон Улсад мөрддөг худалдааны нийтлэг дүрмийн дагуу, нь баримт бичгийн үнэн зөв байдал, эсвэл бараа материалын чанар нөхцөлийг хангасан эсэхэд аливаа үүрэг, хариуцлага хүлээдэггүй билээ.

Инкасс нь экспортлогч өөрийн банкаар дамжуулан бараа бүтээгдэхүүн нийлүүлэлттэй холбоотой худалдааны бичиг баримтыг инкассын зааварчилгааны дагуу импортлогчийн банкинд хүргүүлснээр, импортлогчийн банк нь барааны төлбөрийг шилжүүлэх, ирүүлсэн бичиг баримтыг импортлогчид хүлээлгэн өгөх үйл ажиллагаа юм.

Бидний санал болгож буй инкассын төрлүүд:

  • Шууд төлбөрийн нөхцөлтэй инкасс (D/A)
  • Хойшлуулсан төлбөрийн нөхцөлтэй инкасс (D/P)