Тээвэр хөгжлийн банкны 2022 оны I улирлын Санхүүгийн хураангуй тайлан

 

Эрхэм хүндэт харилцагч, хамтран ажиллагч түншүүд та бүхэнд Тээвэр хөгжлийн банкны 2022 оны 1 дүгээр улирлын санхүүгийн тайланг танилцуулж байна.

Тээвэр хөгжлийн банкны нийт активын хэмжээ 2022 оны 1 дүгээр улирлын байдлаар 821.7 тэрбум төгрөгт хүрч оны эхнээс 14 хувь, 2021 оны мөн үеэс 99 хувиар өссөн ба цэвэр ашиг 7.6 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3 дахин өссөн үзүүлэлттэй ажиллав.  

Тайлант хугацаанд банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажилласан бөгөөд нийт зээлийн багцад эзлэх чанаргүй зээл 1.7 хувь байгаа нь банкны салбарын дундаж түвшнээс даруй 5 дахин бага үзүүлэлт юм.

Банк үйл ажиллагааныхаа цар хүрээг улам өргөжүүлэн, харилцагч нартаа үйлчилгээгээ ойртуулах зорилгоор харилцагчийн тав тухыг хангасан, тохилог орчинтой салбарын тоог “Зайсан” шинэ салбараар нэмэгдүүлэн, Улаанбаатар хотод нийт 9 салбар нэгжтэй боллоо.

Түүнчлэн 2022 оны эхний улиралд интернэт банк болон гар утасны аппликэйшний шинэ хувилбарыг хөгжүүлэн харилцагч нартаа хүргэж банкны үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран түргэн шуурхай, хялбар авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

 

 

 

2022.04.27-ны өдөр