Тээвэр хөгжлийн банк хувьцаат компани болох шийдвэр гаргалаа

 

2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Банкны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу банкны үйл ажиллагааг хувьцаат компани хэлбэртэйгээр явуулахаар хуульчлан баталсан.

 

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу Тээвэр хөгжлийн банк нь хувьцаат компани болох төлөвлөгөөгөө хуульд заасан хугацаанд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлж, Монголбанкнаас Тээвэр хөгжлийн банкны төлөвлөгөөг хэрэгжих боломжтой, тайлбар, судалгаа үндэслэлтэй хэмээн дүгнэсэн билээ.

 

Энэ дагуу Тээвэр хөгжлийн банкийг хуульд заасан шаардлагын дагуу хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулахыг зөвшөөрсөн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарсан болохыг эрхэм харилцагч та бүхэндээ үүгээр мэдэгдэж  байна.

 

Энэхүү шийдвэрийн хүрээнд Тээвэр хөгжлийн банк нь хувьцаат компани болох хүсэлтээ Монголбанк руу хүргүүлсэн ба Монголбанкнаас зөвшөөрөл олгосон даруйд харилцагч та бүхэндээ эргэн мэдээлэх болно.