
Орон сууцны ипотекийн 6% болон 8%-ийн хүүтэй зээл хойшлуулах хүсэлтэй харилцагчдын анхааралд,
Улсын Их Хурлаас “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж хуулийн хэрэгжилтийн хугацаа сунгагдсан тул Тээвэр хөгжлийн банк нь орон сууцны ипотекийн 6% эсвэл 8%-ийн хүүтэй зээлийн хугацаа сунгах, төлөлт хойшлуулах хүсэлтийг 2022.04.15-ны өдрийг дуустал цахимаар хүлээн авч байна.
Та 6% эсвэл 8%-ийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хугацаа сунгах, төлөлт хойшлуулах хүсэлтээ илгээхийг хүсвэл ЭНД дарж бөглөөрэй.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл (+976)-7716 9999 харилцагчийн мэдээллийн төвийн дугаарт холбогдоорой.
2022.04.01-ний өдөр